Ой мод бол та бидний амьдралын нэг эх үүсвэр билээ. Та бидний амьд яваагийн нэг гол шалтгаан яах аргагүй мод. Энэ удаад дэлхий дээр олон мянган жил болсон гайхалтай моднуудын талаар өгүүлэх болно.
Хөгшин Тжикко- Дэлхийн хамгийн хөгшин мод (9550 жил)
Дэлхийн хамгийн хөгшин мод нь Шведийн Даларна мужийн Фулуфяаллет ууланд бий. Уг модыг профессор Лейф Куллман анх олж нээсэн бөгөөд нохойныхоо нэрээр Хөгшин Тжикко гэж нэрлэжээ.
Анх харахад 5 метр орчим өндөртэй энэ мод дэлхийн хамгийн хөгшин амьд организм гэсэн сэтгэгдэл огт төрүүлэхгүй, гэхдээ хэмжээнд нь бүү хууртагтун. Есөн мянга гаруй ж...